- Сэтгүүлч
- 2020/12/08
- 714
Товчоодоор нэвтэрсэн 10 775 зорчигчоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна
Хөл хорионы өдрүүдэд нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгж болон шинжилгээнд хамрагдсан хөдөө орон нутгийн иргэд нэвтэрч байгаа.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 1460 тээврийн хэрэгслээр 3056 зорчигч хот руу нэвтэрчээ. Харин 2088 тээврийн хэрэгслээр 7719 зорчигч хотоос гарсан байна. Нийт 10775 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Санал болгох
-
Монголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбартай хамтран НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 ду...
-
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж...


Сэтгэгдэл