- Сэтгүүлч
- 2020/05/26
- 439
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно.
2020 оны 05 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи их төлөв хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.
2020 оны 05 дугаар сарын 27-ноос 05 дугаар сарын 31-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно. Салхи 27-нд баруун аймгуудын нутгаар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 28-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Санал болгох
-
Хүүхдээ 2 нас хүртэл, ихэр хүүхэд бол 3 нас хүртэл харж буй эх /эцэг/-ийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлнө. Хэрэв таны хүүхдээ асарч буй хугацааны ЭМД-ын...
-
Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын адаг шар луу сарын 4. Барх...
Сэтгэгдэл