- Сэтгүүлч
- 2020/12/16
- 620
Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Бадрал тус улсын Онцгой байдлын удирдлагын яамны Дэд сайд Шан Юун-тай уулзаж, хоёр улсын онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, ажлын туршлага солилцох, буцалтгүй тусламж үзүүлэх, хил орчмын ой, хээрийн гал түймрийг унтраахад хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.
Энэ үеэр талууд “Хил орчмын ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг 2020 онд эцэслэн тохиролцсон нь коронавируст халдварын хязгаарлагдмал нөхцөлд хамтын ажиллагааг эрчимжүүлсэн чухал алхам болсныг онцолсон юм.
Мөн дэд сайд Шан Юун “Монгол Улсын ОБЕГ, БНХАУ-ын ОБУЯ-ны хооронд байгуулах хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн төслийг Элчин сайд Т.Бадралд гардуулж, цаашдын хамтын ажиллагаанд ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Санал болгох
-
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэрээ, төлбөрийн ...
-
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгий...


Сэтгэгдэл