- Сэтгүүлч
- 2020/12/16
- 594
Финтек компаниудын төлбөрийн систем дэх оролцоог нэмэгдүүлж байна
Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний “Автомат клиринг хаус” системд Ард кредит ББСБ ХК болон Хай пэймэнт солюшнс ХХК өнгөрөгч долоо хоногт амжилттай холбогдлоо. Эдгээр байгууллага нь Монголбанкнаас олгосон зөвшөөрлийн дагуу цахим мөнгө, төлбөрийн карт хүлээн авах үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд тус системд холбогдсоноор төлбөр тооцоо нь бодит цагийн горимоор хийгдэх боломжтой болж байна.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020, 2021 онд баримтлах үндсэн чиглэлд тусгагдсан финтекийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд шинэ дэвшилтэт төлбөрийн хэрэгсэл, механизм бий болгох ажлын нэгээхэн хэсэг ийнхүү амжилттай хэрэгжлээ.
Төлбөр тооцооны системийн үндсэн зорилго нь төлбөр тооцоог тасралтгүй, найдвартай, шуурхай гүйцэтгэж, нийт эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг хурдасгах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах явдал юм.
Санал болгох
-
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй шатахуун түгээх станц (ШТС) үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс зарим ААН-үүдийн 232 ШТС-ын мэдээг түүвэрлэн гар...
-
Хур тунадас: 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29, 31-нд Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын х...


Сэтгэгдэл