- Сэтгүүлч
- 2021/01/20
- 733
УИХ-ын байнгын болон дэд хороод өнөөдөр хуралдана
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хорооны өнөөдрийн /2021.01.20/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дараалалыг танилцуулж байна.
НЭГ. ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН
1. Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээлэл сонсох.
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Төсвийн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /“Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай”/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/;
- Бусад
Санал болгох
-
Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.04.15/ “Алтайн хүдэр”компанийн захирал Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж байгаа аж. Тодруулбал, түүнийг мөнгө ...
-
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Чойжин Ламын сүм музей болон Бүгд Найрамдах Словени Улс дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар хамтран Чойжин Ламын сүм м...
Сэтгэгдэл