
- Сэтгүүлч
- 2021/01/28
- 778
Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Уг асуудлыг Байнгын хорооны 2021.01.26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг сайтар нягталж үзэх шаардлагын үүднээс тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу хуралдаан даргалагч нэг өдрийн завсарлага өгсөн юм. Завсарлагын хугацаа дууссан учир өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг /http://forum.parliament.mn/projects/11032/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.
Үргэлжлүүлэн хоригтой холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Нямбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгч зарчмын яг ямар өөрчлөлт хийх саналтай байгааг тодруулж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор хориг тавьсан зүйл, заалт, хэсэг тус бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулахад гишүүдийн олонх хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй. Санал хураалт явуулж дууссанаар уг асуудлыг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Санал болгох
-
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.04.21/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
-
Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 21-ний Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугац...
Сэтгэгдэл