- Сэтгүүлч
- 2021/02/05
- 487
Казахстан Улсад таван дэд сайдыг авлигын хэрэгт буруутгажээ
Казахстан Улсын Авлигатай тэмцэх газраас тус улсын 5 дэд сайдад холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байгаа талаар 1 дүгээр сарын 29-ний өдөр хэлтсийн дарга Алик Шпекбаев мэдээлжээ.
Тэрээр 2020 онд албан тушаалын бүх төрлийн ангилал зэрэглэлд хамаарах 210 удирдах албан тушаалтан эрүүгийн хэрэгт холбогдсон. Мужийн нэг дарга (аким), дөрвөн орлогч дарга, хоёр хорооны дарга, нэг элчин сайд, таван шүүгч зэрэг 722 албан тушаалтанд ял оногдуулсан байна гэжээ.
Одоогийн байдлаар 5 хорооны дарга, тэдгээрийн орлогчид болон томоохон компанийн удирдах 5 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тус улсын Карагандын Казыбекби дүүргийн шүүхээс 1 дүгээр сарын 26-ны өдөр төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэрэгт сэжиглэгдэж байсан Эрчим хүчний дэд сайд асан Анатолий Шкарупаг цагаатгасан талаар REGNUM агентлагаас мэдээлжээ.
Санал болгох
-
Тайванид 1999 оноос хойш тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн гамшгийн улмаас нийт дөрвөн хүн амь үрэгдэж, 57 хүн бэртэж, гэмтсэн байна.
-
Исланд улсад сүүлийн гурван сарын хугацаанд дөрөв дэх удаа онц байдал зарлав. Учир нь өнгөрсөн ням гарагт дахин галт уулын дэлбэрэлт болсон бөгөөд халуун лава н...
Сэтгэгдэл