
- Сэтгүүлч
- 2021/02/14
- 760
Шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдийг чирэгдэлгүй нэвтрүүлж ажиллахыг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн шалган нэвтрүүлэх “Эмээлт” товчоон дээр ажиллаж, хатуу хөл хорионы үеийн нөхцөл байдал болон тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажлын байрны орчинтой танилцан, санал хүсэлтийг нь сонслоо.
Товчоодоор зайлшгүй орж, гарах шаардлагатай иргэдээс PCR шинжилгээний хариу, иргэний үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт зэрэг дээр үндэслэн түргэн шуурхай нэвтрүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад санууллаа.
Мөн “Эмээлт” товчооны цаана байрлах суурьшлын бүсийн иргэдийг ч мөн оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэх дээр үндэслэн чирэгдэлгүй нэвтрүүлэхийг үүрэг болгов.
“Эмээлт” нь нийслэлээс баруун чиглэл рүү гарах хамгийн ачаалалтай товчоо бөгөөд ямар нэгэн тодорхой бус байдал, байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдлаас болж иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, түвэг учруулж хэрхэвч болохгүйг Хотын дарга онцолсон юм. Мөн тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж байгаа дээрх байгууллагын алба хаагчдын ажлын байрны нөхцөл ялангуяа дулаацах байр, бие засах газар зэргийг ая тухтай байлгах чиглэлд холбогдох албаныханд үүрэг өгч, асуудлыг шийдвэрлүүлнэ гэлээ.Санал болгох
-
Өчигдөр буюу 2025.10.16-ны өдрөөс эхлэн зарим иргэд болон нэр бүхий мэдээллийн хуудсууд “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг Мөрөн нисэх буудал дээр шатаж байна” гэ...
-
Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгий зан нь залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайлбал, өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр
Сэтгэгдэл