- Сэтгүүлч
- 2021/02/16
- 791
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 16. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “ЦӨӨВӨР” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 5. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр.
Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 18 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхэрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянамгай хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, хийморийн дарцаг хатгахад сайн.
Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд эд, мал арвидна хэмээжээ.
Санал болгох
-
УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогт...
-
Хог хаягдлыг ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн хүүхдүүдэд зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор ухаалаг хогийн савыг ерөнхий боловсролын сургууль, ц...


Сэтгэгдэл