- Сэтгүүлч
- 2021/02/26
- 715
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав.
Түүх, соёл иргэншил, үндэс угсаагаараа холбогдсон хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг тууштай, тогтвортой хөгжүүлж ирснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэн захидал ирүүлсэн Ерөнхий сайд А.У.Маминд талархал илэрхийлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилна гэдэгт итгэж байгааг уламжлахыг хүсэв.
“Ковид-19” цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын хийж байгаа ажлыг өндрөөр үнэлдэгээ Элчин сайд Жалгас Адылбаев илэрхийлэв. Хоёр орны Засгийн газар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.
Талууд 19 сая гаруй ам.доллар байгаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, төмөр болон автозам, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал, бусад салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Өнгөрсөн онд болсон Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаанаар харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил болгох нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл