БОАЖ-ын сайд Н.Уртнасан Экологийн цагдаагийн албаны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгаль орчноо хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлд хамтран ажиллах, иргэдэд экологийн боловсрол олгох, байгальд ээлтэй амьдрах талаар мэдээ, мэдээлэл тогтмол хүргэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцсон юм. 

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсан. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа бөгөөд БОАЖЯ, ЭЦА хамтран “Нөхөн сэргээлт” 2024 арга хэмжээг энэ онд зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

 

Ташрамд дурдахад, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Экологийн цагдаагийн алба хамтран 2020 онд Байгаль эн тэргүүнд төслийн хүрээнд “Ой модоо хайрлая”, “Цэнхэр алт усаа хайрлая” “Ирлээ явлаа цэвэр” “Орчны бохирдлыг бууруулъя” зэрэг нөлөөллийн томоохон аянуудыг зохион байгуулсан нь давхардсан тоогоор 44 сая гаруй хүнд хүрсэн.

Эх сурвалж: БОАЖЯ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа