- Сэтгүүлч
- 2021/03/03
- 895
Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр тохиож байна
Өнөөдөр Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассемблейн 68 дахь хуралдаанаар 2013 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг дэлхийн өнцөг булан бүрт байгалийн ургамал, амьтныг хамгаалах, зохистой ашиглах, тэдгээрийн үнэ цэнийг таниулах мэдлэгийг дээшлүүлэхээр арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг болсон.
Дэлхийн амьтан, ургамлын өдрийг 2021 онд дэлхийн олон зуун сая хүний амьжиргааг хангадаг ой, ойн төрөл зүйл, экосистемийн үйлчилгээний гол үүргийг таниулах мэдүүлэх зорилготойгоор "Forests and Livelihoods: Sustaining People and Planet" буюу "Ой ба амьжиргаа- Хүн төрөлхтөн, эх дэлхийн тогтвортой байдал” уриан дор тэмдэглэж байна.
Эх дэлхийн амьдралыг тэтгэгч ой мод, зэрлэг амьтан, ургамлаа хамгаалах үйлсэд нэгдэцгээе!

Эх сурвалж: БОАЖЯ
Санал болгох
-
Малчид иргэдэд зориулсан мэдээ: 2026 оны нэгдүгээр сарын 1-3-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан 18 хү...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл