- Сэтгүүлч
- 2021/03/23
- 727
Эрх мэдлийн төлөө аргаа барсан Х.Баттулгыг Монголын төрд байтугай АН-д ч дахин бүү ойртуул
Цэцийг тойрсон хоёр үйл явдал өчигдөр болсноос нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихийн тулд Үндсэн хуулийн Цэцээс худал мэдээ гаргуултал арчаагаа алдаж, аргаа барж байгааг батлав. Гуравхан хоногийн дараа бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж, Дээд шүүхийн сонгосон Цэцийн шинэ гишүүнийг УИХ-аар батлагдахаас урьтаж Ш.Цогтоо гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэх гэж сүүлчийн “сумаа” тавилаа.
Дээд шүүхийн хурлаас өөрийнх нь орны хүнийг сонгосон мэдээлэлтэй зэрэгцээд Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржтой хуйвалдан Бага суудлын хуралдааны шийдвэр нэрээр тамгагүй албан бус бичиг үйлдэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэр бүхий хүмүүс худал мэдээллийг хэвлэлүүдээр тараажээ. Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан тав алхаад баригдах ийм ойрын зайн улс төр хийсэн нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн төлөө яаж эрээ цээрээ алдан, улайрч буйг нь харууллаа.
Их шунасан хүнд эрх мэдэл бүү өг гэдэг. Тэр тусам нь дахин Ерөнхийлөгч болохын төлөө аргаа барж байгаа Х.Баттулгыг Монголын төрд байтугай АН-д ч ойртуулмааргүйг энэ үйл явдал харууллаа.

Санал болгох
-
УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогт...
-
Хог хаягдлыг ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн хүүхдүүдэд зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор ухаалаг хогийн савыг ерөнхий боловсролын сургууль, ц...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл