- Сэтгүүлч
- 2021/04/13
- 1159
Сум, дүүргийн сонгуулийн хороодыг байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Аймаг нийслэлийн сонгуулийн хороод санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө сум, дүүргийн сонгуулийн хороодыг байгууллаа.
Иймд сургалтын бүртгэл, сорилтой холбоотой дараах мэдээллийг та бүхэнд хүргэж байна.Сум, дүүргийн сонгуулийн хороонд ажиллах ажилтны сургалтын бүртгэл, сорил хаагдсан. Хэсгийн хороонд ажиллах ажилтны сургалтын бүртгэл хэвийн үргэлжилж байгаа бөгөөд сорил цэс 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн идэвхжинэ.
2020 онд сургалтад хамрагдан, сорилд тэнцсэн албан хаагч та "Сургалтын бүртгэл" цэс рүү нэвтэрч өөрийн хувийн мэдээллээ шинэчлээрэй. 2020, 2021 оны гэрчилгээтэй албан хаагч та "СОНГУУЛИЙН ХОРООНД АЖИЛЛАХ АЛБАН ХААГЧДЫН НЭЭЛТТЭЙ БҮРТГЭЛ"- дээ бүртгүүлээрэй.
Эх сурвалж: Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
Санал болгох
-
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэрээ, төлбөрийн ...
-
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгий...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл