Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай зарлиг гаргаж, Дээд шүүхэд хүргүүлсэн талаараа мэдээллээ.

Тэрээр захирамжаа уншиж танилцуулахдаа.. Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болсон тул МАН-ыг тараах захирамж гаргаж байна” гэлээ.

Өнгөрөгч Баасан гаригт болсон Цэцийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй болсон. Үүнд бачуурсан Х.Баттулга хууль зөрчин нэг намыг татан буулгах тухай төдийгүй шаардлагатай бол зэвсэгт хүчин босгох утга бүхий хуулийн заалт уншив.

Монгол Улс бол Үндсэн хуулиараа парламентын засаглалтай орон. Парламентад олонхи суудлыг авсан улс төрийн нам төрийн эрх барих учиртай. Өөрөөр хэлбэл, УИХ-д 65 суудалтай МАН бол өнөөдрийн Монголын төрийн эрхийг барьж байгаа улс төрийн хүчин. Гэтэл парламентад олонхиороо засаглаж байгаа, ард түмний итгэлийг хүлээж олонхи болсон намыг хувийн шалтгаанаар татан буулгана гэдэг нь парламентын тогтолцоог үгүй хийх, цаашлаад төрийн эрхийг Ерөнхийлөгч “гартаа авах” гэж байна уу? гэх асуудалд хүргэж байна.

Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга “төрийн эргэлт” хийх санаагүй юм бол яагаад МАН-ыг тараах захирамж гаргав.

О.ӨРНӨХ

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа