
- Сэтгүүлч
- 2021/04/20
- 581
АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийж эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн 4 дүгээр бүлгийн 60-аас дээш насны иргэдийг вакинд хамруулж эхэлсэн. Тодруулбал, нийт 6800 иргэнийг синофарм вакцины 1 дүгээр тунд хамруулсан байна.
Мөн энэ сарын 25-нд вакцин ирэхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа ханган, дархлаажуулалт хийх явуулын 40 автобусны бэлэн байдлыг хангажээ. Өнөөдрөөс АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийж эхэллээ. Ингэхдээ хариу арга хэмжээний буюу эрүүл мэнд, онцгой, цагдаагийн албан хаагчдыг эхний ээлжинд хамруулах юм.
Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунд 496416 хүн, хоёрдугаар тунд 1023 хүн хамрагдаад байгаа. Улсын хэмжээнд нэгдүгээр тунд 634240, хоёрдугаар тунд 1178 иргэн хамрагдсан байна.
Санал болгох
-
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.06.25/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст 30 хэмыг давж халж, нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нарши...
Сэтгэгдэл