
- Сэтгүүлч
- 2021/04/20
- 567
Прокурорын байгууллагаас 131 хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2021.04.12-2021.04.16/ нийт 131 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Үүнээс орон нутаг дахь прокурорын газруудаас шүүхэд шилжүүлсэн хэрэг 80 байна. Мөн эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 88 гомдол, 78 хүсэлтийг шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд прокурор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 9 мэдэгдэл бичиж хүргүүлжээ. Харин тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчид болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 281 даалгавар бичгээр өгсөн байна.
Санал болгох
-
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах Монгол, Солонгосын хамтарсан Ховор...
-
Тээврийн хэрэгслүүд өнөөдрөөс буюу 2025 оны наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд замын хөдөлгөөнд улсын дугаарын тэгш, сондгойгоор оролцоно...
Сэтгэгдэл