- Сэтгүүлч
- 2021/04/22
- 801
Найман мянга гаруй аж ахуйн нэгж, иргэн 560 гаруй тэрбум төгрөгийн зээл авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцсэн байна. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд;
Ажлын байрыг дэмжих зээл- 2021 оны 04 дүгээр сарын 19-ний байдлаар 1,228 аж ахуйн нэгж, 6,870 иргэн 563.5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Иргэд дунджаар 37, аж ахуйн нэгжүүд 250 сая төгрөгийн зээл авсан байна.
Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээл- 1,146 аж ахуйн нэгж, 473 иргэн 259.9 тэрбум төгрөгийн зээл авсан.
Ипотекийн зээл- 3,064 хүн 226.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэд дунджаар 74 сая, үүнээс Улаанбаатар хотод 81.8, орон нутагт 53.9 сая төгрөгийн зээл авчээ.
Санал болгох
-
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэрээ, төлбөрийн ...
-
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгий...


Сэтгэгдэл