
- Сэтгүүлч
- 2021/04/23
- 789
УИХ: Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй боллоо
УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 2 дугаар дүгнэлтийг хэлэлцэх үеэр хоёр удаа завсарлага аваад байсан юм. Улмаар завсарлага дуусч санал хураалт явуулах үед АН-ын бүлгийн гишүүд санал хураалтад оролцохоос татгалзав. Ингээд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 82.4 хувь нь дэмжлээ.
УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болж байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж хоёрдугаар дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль:
Санал болгох
-
Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ Ерөнхий чуулган есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү чуулганд Японы ...
-
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, улсдаа үр тариалалтаар тэргүүлэгч “Бүтлийн Ундарга” ХХК-ийн үй...
Сэтгэгдэл