
- Сэтгүүлч
- 2021/05/03
- 476
Дархлаажуулалтын багт ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудаа урамшууллаа
Ерөнхий захирал Х.Бадамсүрэн вакцинжуулалтын ажлын явцтай танилцаж, багийн бүрэлдэхүүнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзав. Энэ үеэр цар тахалтай нүүр тулж, цагийн өндөр ачаалал, хуваарийн дагуу ажиллаж байгаа эмч сувилагчиддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ цалин хөлс, илүү цагийн нэмэгдлээс гадна мөнгөн урамшуулал олгох тухай үйлдвэрийн Ерөнхий захирлын 2021 оны 4 сарын 29-ны өдрийн тушаал хэрэгжиж эхэлснийг танилцууллаа. Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтын багт ажиллаж байгаа Эрдэнэт сувиллын цогцолборын нэр бүхий 52 эмнэлгийн ажилтанд нэмэгдэл урамшуулал олгохоор болжээ.
Эрдэнэт үйлдвэр вакцины хоёр дахь тунг өнгөрсөн сарын 26-нд эхэлсэн. Тэгвэл уурхайчдаа энэ сарын дундуур хоёр дахь тунд бүрэн хамруулах бол ахмадууд, мэргэшлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнууд, уурхайчдын ар гэрийнхнийг ирэх 6 дугаар сарын 8-ны дотор дархлаажуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн
Санал болгох
-
Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд дөрөвдүгээр сарын 18-нд "Биеийн тамир, спортын улсын үзлэг тооллого-2024"-ын тайланг тархаах хурал болов. Бие...
-
Дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг дуустал 9 дүүргийн 55 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болохоор болжээ. Тодруулбал, дүүргүүдийн томоохон задгай талбай...
Сэтгэгдэл