- Сэтгүүлч
- 2021/05/05
- 1280
Орон нутагт оршин сууж буй гадаадын иргэдийг энэ сарын 20-оос вакцинжуулна
Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг сайн дурын үндсэн дээр “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Улаанбаатар хотод оршин сууж буй гадаадын иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дархлаажуулалтын цэгт гадаад паспорт болон оршин суух үнэмлэхээ авч очин вакцинд хамрагдах боломжтой. Харин хөдөө, орон нутагт оршин сууж буй гадаадын иргэдийг тавдугаар сарын 20-ноос эхлэн вакцинд хамруулна.
Гадаадын улс орнууд дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахалтай тэмцэх хүрээнд өөрийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахын зэрэгцээ тухайн улсад оршин суугаа гадаадын иргэдийг ялгаварлахгүйгээр адил тэгш нөхцөлөөр дархлаажуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Энэ хүрээнд Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар хамтран гадаадын иргэдийг вакцинд хамруулах ажлыг зохион зохион байгуулж байна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Санал болгох
-
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэрээ, төлбөрийн ...
-
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгий...


Сэтгэгдэл