
- Сэтгүүлч
- 2021/05/06
- 487
Ж.Батсуурь: Ядаж балга ус оруулаад өгөөч, Монголын төрөөс гуйж байна
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх хуваарьтай байгаа боловч УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд талбай дээр суулт хийж байгаа асуудлаар үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
"УИХ-ын даргаа хууль хэрэгжиж байгаа зүйл огт алга. Цөөнхийн бүлгийн гишүүд ажилдаа ирэх, унаагаа унах аргагүй боллоо. Биед нэгжлэг хийж байна. Машинд нэгжлэг хийж байна. Өчигдөр улстөрийн тэмцэлд ороод 12 цаг боллоо. Таны 76 гишүүний долоо нь хүйтэн шалан дээр хэвтэж байна. Алга дарам эсгий оруулахгүй байна, балга ус оруулахгүй байна. М.Оюунчимэг гишүүнээ А.Адъяасүрэн гишүүнээ очиж эргээч. Урд шөнө тэр эмэгтэй дороо дэвсэх юмгүй, дээрээ нөмрөх юмгүй гадаа хонолоо. Эмэгтэй бүлгийн гишүүд очиж тэр эмэгтэй гишүүнээ эргээч. Монгол орон маань ингээд цэрэгжсэн улс болж байгаа юм уу, талбайг тойроод гурван давхар хамгаалалт бий боллоо. Хэвлэл мэдээллийнхнийг огт оруулахгүй байна. Яагаад Үндсэн хуулиа бид сахиж болдоггүй юм бэ. Долоон гишүүнийхээ нөхцөл байдлыг хараач. Ядаж балга ус оруулаад өгөөч, Монголын төрөөс гуйж байна" гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
"Ус ундаа чөлөөтэй байгаа. Аваад хэрэглэцгээ" гэв.
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл