
- Сэтгүүлч
- 2021/05/10
- 705
Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжинэ
Өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлж, 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулна. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд автомашинаар замын хөдөлгөөнд оролцохдоо энэ сарын 10-наас эхлэн энгийн үеийн зохицуулалтаар буюу автомашины дугаарын хязгаарлалтын энгийн горимоор тээврийн хэрэгслүүд 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцохоор болж байгаа юм.
Энэ нь:
⇔ 1, 6-гаар төгссөн улсын дугаартай автомашин Даваа гарагт,
⇔ 2, 7-гоор төгссөн улсын дугаартай автомашин Мягмар гарагт
⇔ 3, 8-аар төгссөн улсын дугаартай автомашин Лхагва гарагт
⇔ 4, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашин Пүрэв гарагт
⇔ 5, 0-оор төгссөн улсын дугаартай автомашин Баасан гарагт тус тус автозамын хөдөлгөөнд оролцох боломжгүй юм.
Ийнхүү автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн ч халдварийн нөхцөл буураагүй байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, онцын шаардлагагүй бол аль болох гадуур зорчихгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Санал болгох
-
Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын а...
-
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны гурав, гал түймрийн 94 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 43 иргэний аюулгүй байдлыг хангаж 7,9 тэр...
Сэтгэгдэл