
- Сэтгүүлч
- 2021/05/10
- 631
Женко Х.Баттулга Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарласан хэдийг эргэж, “ажлаа шалгав”
Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга талбай дээр гэнэт гараад ирэв. Өөрийг нь дэмждэг, АН-ынхан нь өлсгөлөн зарлаад хэд хонолоо. Тэднийг эргэж очиж хэдэн үг хэллээ.
Тэр хоорондоо хэд хэдэн хүнийг муулаад авлаа. Улиг болсон оффшороо ярив. Жилжин гүтгэсэн улстөрчийнхөө нэрийг мөн л хэлээд авна лээ. Өөрийн дуудсан хэвлэлүүдээ дагуулчихаж. “Нямбаатар сайд овоохой шийдэж өгөхгүй байна уу” гэж ирээд асууж байна.
Сүрийг үзүүлж хэрэгт хэрэггүй хэдэн үг хэлээд авна лээ. УИХ-ын гишүүдийг нэрлэж, бүртгэлээ. Харин нийтийн сүлжээгээр түүнийг “Өгсөн үүрэг даалгавраа хэрхэн биелж байгааг шалгаад явлаа” гэлцлээ. Юутай ч бүрэн эрх нь удахгүй дуусах гэж байгаа тэрээр өш хонзон өвөрлөсөөр байгаа нь илт.
Б.ГАРМАА
Санал болгох
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл