- Сэтгүүлч
- 2021/05/21
- 1425
Замын-Үүд боомтын ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав.
“Ковид-19” цар тахлын халдвартай тэмцэхэд хөрш орон тусламж, дэмжлэг үзүүлж шаардлагатай вакцины нөөц бүрдүүлэх болон Гашуунсухайт, Нарийнсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэхэд Элчин сайдын хичээл зүтгэл их байсныг тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Уулзалтын үеэр Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийн хэрэгслийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцон, хил орчмын чөлөөт бүсийг хөгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр хийж, хамтран ажиллахаар тохиролцов. “Ковид-19” цар тахлын халдвараас сэргийлэн хийж буй ариутгал, халдваргүйжүүлэлтээс шалтгаалж ачаа тээврийн эргэлт удаашралтай байгааг Элчин сайд Чай Вэньруй дурдаад, үүнийг түргэсгэх талаар холбогдох байгууллагуудад уламжлахаа хэлэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Санал болгох
-
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж...
-
Эрчим хүчний сайд Б.Найдалаа COP17 хурлын үеэр өчигдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Байгаль орчны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Рут Дэвис...


Сэтгэгдэл