Улсын Онцгой Комиссын 23 дугаар хуралдаан 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр болж, дараах асуудлуудыыг хэллэлцлээ. Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу зарим боомтууд ажиллаж, ачаа тээврийн эргэлт үргэлжилж байна. Боомтуудын үйл ажиллагаанд өдөр тутам МХЕГ, Цагдаагийн байгууллага, ГЕГ зэрэг мэргэжлийн байгууллагуудаас байнгын хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэм сахиулж байна. Хэдийгээр хорио цээрийн дэглэмд буй ч ачаа тээвэрлэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бууруулахгүй байх нь эдийн засгийн эргэлтийг хэвийн байлгахад  чухал үүрэгтэй хэмээн үзэж байна.

Монгол Улсын Засгийн газраас АНУ-д коронавируст халдварт цар тахалтай тэмцэхэд зориулж нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Тусламжийг эрүүл мэндийн салбарын ажилчдын хэрэглэх хамгаалах хэрэгсэл хэлбэрээр авах хүсэлтээ америкийн талаас гаргасныг манай тал хүлээн авч 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр МИАТ компанийн зорчих тээврийн онгоцоор хүргэж өгөхөөр шийдвэрлэлээ. Уг онгоцоор АНУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргаад буй 250 гаруй иргэнээ авч ирэхээр төлөвлөлөө. Энэ сард гадаадад байгаа 2300 гаруй иргэнээ  есөн удаагийн чартер нислэгээр авах юм. Тэдгээрийг тусгаарлан үйлчлэх, тандалтын шинжилгээ мэдээлэл авч ажиллахад эрүүл мэндийн салбар  болон бусад байгууллагууд бэлэн гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа