
- Сэтгүүлч
- 2021/06/03
- 694
Үйлдвэр технологийн паркийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар үйлдвэрийн газрын удирдлагуудтай ярилцлаа. Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т “Уул уурхай-Металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл технологийн парк байгуулан хөгжүүлэх эрх олгосонтой холбогдуулан эрх зүйн орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, бүтэц зохион байгуулалтын зохицуулалт хийх шаардлага тулгарч байгааг тэрээр онцолсон. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, сургалт, эрдэм шинжилгээ хосолсон цогцолбор бий болох нь үйлдвэржилтийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм. Түүнээс гадна Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас цар тахлын үед учирч буй гадаад худалдан авалтын хүндрэлийг даван туулах арга хэмжээ авч, хүндрэл, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэн ажиллах талаар үйлдвэрийн газрын удирдлагуудтай санал солилцсон юм.
Санал болгох
-
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгэ...
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа. “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж аху...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл