- Сэтгүүлч
- 2021/06/15
- 893
“Миний анхны код” онлайн сургалт эхэллээ
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10000 программист” төслийн хүрээнд “Миний анхны код” сэдэвт онлайн сургалтыг зургадугаар сарын 14-нөөс эхлэн зохион байгуулж байна. Тус сургалт нь хүүхэд, залууст код бичих анхан шатны суурь мэдлэг олгоход чиглэгджээ.
“Миний анхны код” онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагдсанаар дөрвөн багц хичээл, хоёр дасгал ажлыг судлан, шалгалт өгч, сертификат авах юм. Мөн уг төслийн хүрээнд зохион байгуулагдах дараагийн шатны сургалтуудад хамрагдах боломж нээгдэнэ. Тус сургалтыг сонирхож буй хүмүүст алгоритмын үндсэн ойлголттой байх, математикийн дөрвөн аргын мэдлэгтэй байх гэсэн шаардлагуудыг тавьжээ.
Сургалтад http://10k.mn/home/sign_up линкээр бүртгүүлэх бөгөөд www.10k.mn веб сайтаар дамжуулан багц хичээлдээ хамрагдах боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70111299 утаснаас лавлаарай.
НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР
Санал болгох
-
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэрээ, төлбөрийн ...
-
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгий...


Сэтгэгдэл