
- Сэтгүүлч
- 2021/06/16
- 1008
Ган бөөрөнцөг үйлдвэрлэгчид технологийнхоо дамжлагыг сайжрууллаа
Дэлхийн шилдэг технологийг эх орондоо амжилттай нутагшуулж, Монгол Улсын металлургийн хөгжилд түлхэц үзүүлж яваа Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цехийн хамт олон үйлдвэрлэлийн технологийнхоо дамжлагуудыг сайжруулж, бүтээгдэхүүнийхээ чанарт ахиц гаргасаар байна. Тус цехийнхэн саяхан ган бөөрөнцөг тээвэрлэх шурган дамжуурга, хөргөлтийн сэнс суурилуулах ажлыг санаачлан, үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ган бөөрөнцгийн гадна, дотор хатуулгийн зөрүү ойртож ”шаар”-ын чанарын үзүүлэлт эрс сайжирчээ. Мөн хатаалтад орж буй ган бөөрөнцгийн температурыг удирдах боломж бүрдэж, технологийн горимыг тогтооход чухал нөлөө үзүүлж байна. Ийнхүү, бүтээгдэхүүний чанар эрс сайжирснаар ган бөөрөнцгийн хувийн зарцуулалт багасаж, жилдээ 1.5 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт гарах юм.
Тус цехийн хамт олон Эрдэнэт үйлдвэрийнхээ ган бөөрөнцгийн хэрэглээг 100 хувь хангах эрхэм зорилготой. Ойрын хугацаанд 120, 125-ын голчтой, хамгийн сайн чанарын давтсан ган бөөрөнцөг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
М.ОДГЭРЭЛ
Санал болгох
-
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт нь гарсан, оршин суугчдын амьдрах нөхцөл хүнд байгаа байршлуудад дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй.
-
Нийслэлийн хэмжээнд 38.8 мянга гаруй улиас мод байдаг. Үүнээс 50.4 хувь буюу 19.5 мянган гаруй улиас нь нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд ур...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл