
- Сэтгүүлч
- 2021/06/18
- 1051
Дэнжийн мянга дэд төвд 13, сэлбэ дэд төвд 14 дулаан дамжуулах төв байгуулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2021 оны зургаадугаар сарын 17-ны өдөр цахимаар болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Дэнжийн мянга, Сэлбэ дэд төвийн дулааны эх үүсвэрийг төвлөрсөн дулаан хангамжид холбох, хослон ажиллуулах тухай” тооцоо, судалгааг танилцууллаа.
Төвлөрсөн дулаан хангамжийн гол магистраль шугам сүлжээний 24 хувь буюу 91.2 км урт шугам 30 жилээс дээш насжилттай, ашиглалтын хугацаа дуусжээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн ачаалал эх үүсвэрийн хүчин чадлаас даруй 50 гаруй хувиар хэтрээд байна. Дэнжийн мянга дэд төвийн нутаг дэвсгэрийг 16 хэсэгт хуваан, нарийвчлан гаргаж, дулаан дамжуулах 13 төвтэй байхаар төлөвлөсөн.
Тус дэд төвд өндөр хүчин чадлын дулаан хуваарилах төв болон оргил ачааллын үед ажиллах дулааны эх үүсвэрийг шинээр барьж, төвлөрсөн дулаан хангамжтай холбон, хослон ажиллуулах техникийн шийдлийг гаргажээ. Харин Сэлбэ дэд төвийн нутаг дэвсгэрийг 14 хэсэгт хуваан нарийвчлан төлөвлөсөн. Тус хэсэгт дулаан дамжуулах 14 төв, 9.97 км дулааны шугам угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй явж буй.
Санал болгох
-
Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 08-ны өдрийг дуустал e-Mongolia системээр хүлээн авна...
-
Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 2098 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 122 тохиолдолд жолооч хэр...
Сэтгэгдэл