
- Сэтгүүлч
- 2021/06/24
- 554
“Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх талаар санал солилцов
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Л.Тулгабаатар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа. Тус уулзалтаар “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд, нийслэлийн дүүргүүдэд “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, шалгарсан гарааны бизнесүүдэд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжилтийн дэмжлэг олгох талаар хэлэлцлээ. Түүнчлэн цаашдын үйл ажиллагааг нь дараагийн түвшинд гаргахад чиглэсэн ментор, зөвлөх үйлчилгээг үзүүлэн, бойжуулалтын хөтөлбөрт хамруулах, хамтран ажиллахаар шийдвэрлэв.
НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦЫН ГАЗАР
Санал болгох
-
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 27-нд төвийн аймгуудын нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзо...
-
Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 27-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугаца...
Сэтгэгдэл