
- Сэтгүүлч
- 2021/06/28
- 711
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэг 341 байна
Прокурорын байгууллага 2021 оны 6 дугаар сарын 21-ээс 25-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 330 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 352 даалгавар бичгээр өгсөн байна.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 56 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 27 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2086 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьснаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг 341 байна гэж Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.Санал болгох
-
МИАТ ТӨХК-ийн нислэгийн үеийн сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Монгол улсын нэрийг өндөрт өргөж яваа The Mongolz баг, Японы Эзэн Хааны айлчлал мөн Наадм...
Сэтгэгдэл