- Сэтгүүлч
- 2021/06/30
- 412
Ашиглалтын шаардлага хангахгүй 97 айлын орон сууцыг буулган, 360 айлынх болгон дахин төлөвлөв
Төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн төслийн талаар цувралаар танилцуулж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 01-01/05 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, “Мишээл экспо” төвийн баруун талд байрлах 1950 онд ашиглалтад орсон 97 айлын хоёр давхар нийтийн зориулалттай орон сууцны БҮК-53, 54 дүгээр байрыг ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоосон. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/782 дугаар захирамжаар орон сууцыг буулгах, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах шийдвэр гаргасан юм. Тус шийдвэрийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, 2018 онд дээрх барилгуудыг буулган, 15 давхар 360 айлын, үйлчилгээтэй орон сууцны барилгыг 2020 онд ашиглалтад оруулсан.
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дөрвөн удаагийн шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон. Ийн Нийслэлийн Засаг даргын 17 удаагийн захирамжаар 170 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан юм. Одоогоор төслийн хүрээнд 531 айлын 27 орон сууцыг буулган, 1556 айлын 13 орон сууц ашиглалтад оруулж, 215 айлыг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаад байна.
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр хур тунадас орно.
-
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 385 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн үе үе...
Сэтгэгдэл