
- Сэтгүүлч
- 2021/06/30
- 961
Баяр наадмын өдрүүдэд нийтээр 9 хоног амарна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны зургадугаар сарын 29-нд болж, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2021 оны долдугаар сарын 16 баасан гарагийн ажлын өдрийг долдугаар сарын 24-ний бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэх шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг. Харин энэ жилийн тухайд долоодугаар сарын 16-нд баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-нд шилжүүлж, долдугаар сарын 10-18-ныг дуустал нийт 9 хоног амрахаар ийнхүү шийдвэрлэжээ.
Санал болгох
-
МИАТ ТӨХК-ийн нислэгийн үеийн сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Монгол улсын нэрийг өндөрт өргөж яваа The Mongolz баг, Японы Эзэн Хааны айлчлал мөн Наадм...
Сэтгэгдэл