
- Сэтгүүлч
- 2021/07/02
- 1053
Үндэсний их баяр наадмыг цуцлах, хойшлуулах эсэхийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэнэ
УОК-ын ээлжит хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн үдээс хойш боллоо. Хурлаар Эрүүл мэндийн яамнаас оруулж ирсэн дараах саналыг хэлэлцэн шийдвэрлэв. Коронавируст халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл, нас баралт буурахгүй, мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах шаардлага тавьж, санал гаргасныг хэлэлцээд УОК-ын гишүүд дэмжив.
УОК-ын хуралдааны шийдвэрийг өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулж эцэслэн шийдвэрлүүлэхээр тогтлоо.
Санал болгох
-
МИАТ ТӨХК-ийн нислэгийн үеийн сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Монгол улсын нэрийг өндөрт өргөж яваа The Mongolz баг, Японы Эзэн Хааны айлчлал мөн Наадм...
Сэтгэгдэл