- Сэтгүүлч
- 2021/08/09
- 602
Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг дөрөв хоног хязгаарлана. Энэ өдрүүдэд авто замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн түвшнийг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт-бетоноор хучих болон хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийнэ.
Засварын ажил үргэлжлэх хугацаанд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах бөгөөд холбогдох байгууллагуудад хүргүүлэн, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх гэж байна.
Үүнд:
Наймдугаар сарын 8-ны 23:00 цагаас наймдугаар сарын 10-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзвараас хойш Сансарын туннель хүртэл,

Наймдугаар сарын 10-ны 23:00 цагаас наймдугаар сарын 12-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзвараас урагш Намьянжугийн гудамжны "Петровис" шатахуун түгээх станцын уулзвар хүртэл,

Наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг тус тус хязгаарлан, засвар шинэчлэлтийн ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Санал болгох
-
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэрээ, төлбөрийн ...
-
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгий...


Сэтгэгдэл