
- Сэтгүүлч
- 2021/08/24
- 895
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2021 оны 8 дугаар сарын 24. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 17. Ангараг гараг. Шувуун хошуут одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөх луу өдөр.
Өдрийн наран 5 цаг 59 минутад мандан, 19 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн.
Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно хэмээжээ.
Санал болгох
-
Үндэсний статистикийн хорооноос валентины өдрийг угтан хосуудын тухай сонирхолтой статистик гаргасан байна. Тодруулбал, улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ижил н...
-
Монгол Улс нь олон улсын гэрээ, конвенц, тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг кодыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) заавар, зө...
Сэтгэгдэл