
- Сэтгүүлч
- 2021/09/02
- 1218
“Ремдесивир” эмийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 31-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх коронавируст халдварын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг баталсан.
Уг жагсаалтад багтсан “Ремдесивир” эмийг коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэж, үр дүнгээ өгч буй юм. “Ремдесивир” эмийн тарилгын нунтаг хэлбэр нь Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх жагсаалтад багтсан байсныг өөрчилж, тус эмийн тарилгын уусмал хэлбэрийг нэмлээ. Ингэснээр зах зээл дээр “Ремдесивир” эмийн үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх, эмчилгээний хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой.
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл