
- Сэтгүүлч
- 2021/10/04
- 487
Эрдэнэт үйлдвэрийн оны эхний 9 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө 100-аас дээш хувиар биеллээ
Ил уурхайнхан энэ хугацаанд нийт 26 сая 469 мянган тонн хүдэр олборлосон бол 9 дүгээр сард 2 сая 950 мянган тонн хүдэр олборлолоо. Ингэснээр төлөвлөгөө 101.2-103 хувиар биелжээ. Түүнчлэн исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөө 104.8 хувиар биелсэн байна. Өрөмдлөгийн хэсгийнхэн оны эхнээс 399300 тууш метр, өнгөрсөн 9 дүгээр сард 44250 тууш метр өрөмдлөг гүйцэтгэж, 101.3-102 хувиар төлөвлөгөө нь биелэв.
Баяжуулах үйлдвэрт оны эхний 9 сарын байдлаар, нийт 24 сая 324 мянган тонн хүдэр боловсруулж, хүдэр дэх металлын агуулгыг зэсээр 0.451 хувь, молибденоор 0.01767 хувьд хүргэж ажилласан байна. Хүдэр боловсруулалтын төлөвлөгөө 101 хувиар биелсэн бол хүдэр дэх металлын агуулгын төлөвлөгөө 100.3-122.7 хувиар тус тус биеллээ. Мөн зэсийн металл авалт 100 хувиар, молибдены металл авалт 113.7 хувиар биелжээ.
Оны эхний 9 сард Эрдэнэт үйлдвэр нийт 428145 тонн зэсийн баяжмал, 4864.8 тонн молибдены баяжмал үйлдвэрлэн, экспортод ачуулав. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 102.1 хувь, молибдены баяжмалын чанар 104.6 хувиар биелсэн амжилтаар уурхайчид оны эхний 9 сарын ажлаа дүгнэсэн байна.
М.Балжинням
Фото Б.Баттөгс
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл