
- Сэтгүүлч
- 2021/10/22
- 640
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2021 оны аравдугаар сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын адаг шар нохой сарын шинийн 17. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Тэрсүүд өдөр.
Өдрийн наран 7 цаг 22 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэгтнийг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар хагалах, ус булгын эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ.
Санал болгох
-
Үндэсний статистикийн хорооноос валентины өдрийг угтан хосуудын тухай сонирхолтой статистик гаргасан байна. Тодруулбал, улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ижил н...
-
Монгол Улс нь олон улсын гэрээ, конвенц, тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг кодыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) заавар, зө...
Сэтгэгдэл