- Сэтгүүлч
 - 2021/10/26
 - 613
 
Тоосжилтын хэмжээ 2-3 дахин буурав
Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн хүдрийн 11 ба 18-р агуулах, Татаж чангалах хэсэгт  Герман, Бельгийн хамтарсан Spray Stream компанийн  тоосжилт бууруулах  тоног төхөөрөмж суурилуулж, өнгөрсөн сард ашиглалтад орууллаа. Энэ нь усны дусланцараар агаарт мананцар үүсгэн, нарийн ширхэгт тоосонцрыг өөртөө шингээн буулгах төхөөрөмж юм.
Энэхүү төхөөрөмжийг өнгөрсөн жил хүдрийн гуравдугаар агуулахад суурилуулсан бөгөөд үр дүн сайтай байгааг Бутлан тээвэрлэх хэсгийн дарга н.Баяраа хэллээ. Үйлдвэрийн тоосжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ 4мг/м3 байдаг бөгөөд энэ ажлын байруудад хавар, намрын хуурайшилттай үед 13 мг/м3 хүрдэг байжээ. Уг төхөөрөмжийг ашигласнаар энэ тоо 2-3 дахин буурч, ажлын таатай орчин бүрдсэн байна. Ийнхүү тус хэсгийн хамгийн их тоостой ажлын байруудад дэлхийн шилдэг үйлдвэрийн тоос бууруулах тоног төхөөрөмж ашиглаж эхэллээ. Уг төхөөрөмжийг Техмонтаж компани, Эрдэнэт үйлдвэрийн Засвар угсралтын цехийн ажилчид суурилуулсан байна.

Я.Энхтуяа
Санал болгох
- 
                                        
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
 - 
                                        
"Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 23...
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
                                            
Сэтгэгдэл