- Сэтгүүлч
- 2021/10/26
- 731
Соёлын сайд Ч.Номин БНАСАУ-ын Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Соёлын сайд, Монгол Улс-БНАСАУ-ын Засгийн газар хоорондын зөвлөлдөх Комиссын Монголын хэсгийн дарга Ч.Номин өнөөдөр БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо, Элчин зөвлөх Хан Чол Мин, Эдийн засаг, худалдааны зөвлөх Хан Жөн Гю нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар, Элчин сайд О Сын Хо Монгол, БНАСАУ-ын Эдийн засаг техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын зөвлөлдөх Комиссын хуралдаан зохион байгуулах асуудлыг хөндөж, цар тахлын дараа ээлжит хуралдааныг Улаанбаатар хотод зохион байгуулах санал дэвшүүлэв.
Соёлын сайд Ч.Номин Монгол, БНАСАУ-ын Эдийн засаг техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын зөвлөлдөх Комиссын Монголын хэсгийн даргаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо гэж Соёлын яамнаас мэдээллээ.



Санал болгох
-
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэрээ, төлбөрийн ...
-
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгий...


Сэтгэгдэл