- Сэтгүүлч
- 2021/10/29
- 832
“Eit-Эрдэмтдийн индэр” онлайн семинар боллоо
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль эрдэмтэн судлаачдын туршлагаас суралцах, түгээн дэлгэрүүлэх, залуу судлаачдад судалгааны арга зүйг таниулах зорилгоор “EiT- Эрдэмтдийн индэр” уулзалт семинарыг цахим хэлбэрээр тогтмол зохион байгуулж байна. Энэ оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 6 дахь удаагийн уулзалтад Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат Уурхайчин, Шилдэг зохион бүтээгч, Техникийн Шинжлэх ухааны доктор, ШУТИС-ийн профессор, зохиолч , яруу найрагч Ж.Баатархүү, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн тэргүүлэх хуульч, докторант З.Жаргалмаа нар “Эрдэс түүхий эдийг олборлолт, баяжуулалтын эко-инновацийн онол-практикийн зарим асуудал”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн олон улсын эрх зүйн хэм хэмжээ зарчимд Монгол Улсын хөдөлмөрийн хууль тогтоомжийг нийцүүлэх шаардлага, боломж” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн өөрсдийн судалгааныхаа ажлын арга барил, үр дүнг танилцуулсан. Уулзалт семинарт Эрдэнэт үйлдвэрийн 80 гаруй докторант, багш, залуу судлаачид оролцож, сонирхсон асуултдаа хариулт авч, санал бодлоо солилцлоо.
Т.БАТЧУЛУУН
Санал болгох
-
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэрээ, төлбөрийн ...
-
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгий...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл