
- Сэтгүүлч
- 2021/11/09
- 594
Ахмад тээвэрчид цар тахлын эсрэг хамтдаа зүтгэлээ
Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехийн хамт олон цар тахлын ид дэгдэлтийн үед үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд технологийн болон зорчигч тээврийн хэсэгтээ гавьяаны амралтад гарсан ахмадуудаа урьж ажиллуулжээ.
Тус цехийн 140 гаруй жолоочийн 33 нь коронавируст цар тахлаар өвдөж, олонх нь тусгаарлагдах үед үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдах хэмжээнд хүрч байв. Энэ үед Эрдэнэт үйлдвэрээс гавьяаны амралтад гарсан белазын жолооч нар урилгыг хүлээн авч, цар тахлыг хамтдаа даван туулахаар зориг шулуудан ажилласанд уурхайчин хамт олон нь талархаж байна. Тэдний дийлэнх нь Хамтын гэрээний заалтын дагуу хүүдээ өөрийн ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд цар тахлын хүнд цаг үед хүүтэйгээ мөр зэрэгцэн ажиллах, хамтран зүтгэх, сайхан дурсамж бүтээх боломжийг олгосон Автотээврийн цехийн удирдлага, хамт олонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Цар тахлын ид дэгдэлтийн үед буюу өнгөрсөн гурван сард хамт олонтойгоо хүчээ нэгтгэн хамтран зүтгэсэн Ц.Эрдэнэбат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Жигмэдцэрэн, Б.Бямбабадрах, С.Батаа, А.Баяндалай, Б.Шинэн, Г.Даваацэрэн, Л.Лхагва, Г.Баасансүрэн, Ж.Цэен-Ойдов нарын ахмадууддаа баярлалаа.
М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС
Санал болгох
-
Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хуга...
-
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.29/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Сэтгэгдэл