- Сэтгүүлч
- 2021/11/10
- 891
Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр туршиж байна
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар тусгаж, Засгийн газрын 129 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон. Ингэснээр паркийн бүрэлдэхүүнд хамаарах “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр” байгуулах судалгаа амжилттай хэрэгжиж байна. Энэ төслийн хүрээнд дайвар бүтээгдэхүүн болох хүхрийн хүчил саармагжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгааны ажлыг Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн гүйцэтгэж байгаа юм. Эхний ээлжинд Дорноговь, Завхан, Хөвсгөлийн фосфоритын хүдрийн дээжид баяжигдах чанарын судалгааг лаборатори болон хагас үйлдвэрлэлийн түвшинд гүйцэтгэжээ. Мөн фосфорын бордоо үйлдвэрлэх туршилт судалгаанд шаардлагатай фосфатын баяжмалыг гарган авлаа. Одоогийн байдлаар Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтарсан фосфорын бордоо гаргах туршилт, судалгаа хийгдэж байна.
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
Санал болгох
-
Улаанбаатар хотын удирдлагууд авто замын хагарал, эвдрэл болон авто замын гадаргуу, ашиглалтын чанарыг автоматаар нарийн хэмжиж илрүүлэх боломжтой шинэ лазер тө...
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүрг...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл