- Сэтгүүлч
- 2020/06/23
- 1222
Сонгуулийн санал авах байруудад хяналт шалгалт хийв
НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутагт дэвсгэрт байршилтай Улсын их хурлын 2020 оны сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгууллаа.
Дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай сонгуулийн санал авах хэсгийн хороодын нийт 44 барилга, байгууламжид Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүйн байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт техникийн нормативыг үндэслэн хэрэгжилтийг шалгахад 122 зөрчил дутагдал илэрсэн байна.
Хяналт, шалгалтын явцад 38 зөрчил буюу 31 хувийг газар дээр нь арилгуулан, бусад 84 зөрчил буюу 69 хувийг арилгуулах талаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл-44, дүгнэлт-1 бичиж холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.
Мөн сонгуулийн санал авах 44 хэсгийн хороодын бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар цахим сургалт зохион байгуулж, заавар, зөвлөмж өгч ажилласан юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Санал болгох
-
УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогт...
-
Хог хаягдлыг ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн хүүхдүүдэд зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор ухаалаг хогийн савыг ерөнхий боловсролын сургууль, ц...


Сэтгэгдэл