
- Сэтгүүлч
- 2021/12/27
- 1314
МЗХ-ны “NEXT STOP - 2021” ёслол хүндэтгэлийн наадам болоход 2 хоног үлдлээ
Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн түүхэн ойн хүрээнд нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын Шилдэг залууг тодруулан алдаршуулах “NEXT STOP - 2021” ёслол хүндэтгэлийн наадам 29 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
Нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарт мэдлэг боловсрол, ур чадвар, ёс зүйгээр манлайлагч залууг тодруулж, тэдний амжилтаар нэгэн үеийнхнийг идэвхжүүлэн, шинэ цагийн залуусын дүр төрх, байр суурийг тодорхойлоход оны тэргүүн “NEXT STOP” ёслол хүндэтгэлийн наадам үнэтэй хувь нэмэр оруулна.
1992 оны анхдугаар наадмаас эхлэн NEXT STOP-ын Шилдэгээр тодорсон үе үеийн улс төр бизнесийн салбарын шилдгүүд өнөөдрийг хүртэл улс орныхоо хөгжлийн төлөө манлайлан ажиллаж байгаа нь NEXT STOP наадмын нэрийн хуудас билээ.
“NEXT STOP – 2021” оны улс төр, бизнесийн салбарын шилдгийг тодруулан өргөмжлөх ёслол хүндэтгэлийн наадмын хүндэт зочдоор төр засаг, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, аймаг, нийслэлийн шилдэг залуус уригдан оролцоно.
Монголын залуучуудын холбооны “NEXT STOP - 2021” ёслол хүндэтгэлийн наадам 2021 оны 12 дугаар сарын 29-нд 17 цагт Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулагдана.Холбогдох утас: 99994932, 97004147
Санал болгох
-
Өчигдөр буюу 2025.10.16-ны өдрөөс эхлэн зарим иргэд болон нэр бүхий мэдээллийн хуудсууд “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг Мөрөн нисэх буудал дээр шатаж байна” гэ...
-
Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгий зан нь залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайлбал, өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр
Сэтгэгдэл