- Сэтгүүлч
- 2020/06/29
- 492
Америкийн Нэгдсэн Улс УИХ-ын сонгуулийн дүнд баяр хүргэв
АНУ-ын Төрийн департаментын Хэвлэлийн төлөөлөгч хатагтай Морган Ортагус манай УИХ-ын ээлжит сонгууль болсонтой холбогдуулан хийсэн мэдэгдэлдээ, “Монголын ард түмэн 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Парламентын сонгуулиа хийж, санал өгөх салшгүй эрхээ эдэлж, хэрэгжүүлсэнд АНУ баяр хүргэж байна” гэжээ. Тэрбээр бид Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш байдгаараа бахархдаг гээд Монгол Улсын дараагийн Засгийн газартай түншлэл, ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлжээ. Мөн энэ удаагийн сонгууль нь Монгол Улс 1990 онд тайван замаар ардчилсан хувьсгал хийснээс хойш 8 дахь удаагийнх болохыг тэмдэглэсэн байна.
Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео “Монголын парламентын сонгуулиас ардчилал ёсоор хэрэгжиж буйг харахад таатай байна. АНУ нь Монголын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг” гэж жиргэжээ.
Санал болгох
-
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэ...
-
Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дар...
Сэтгэгдэл