- Сэтгүүлч
- 2022/02/10
- 3003
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг түдгэлзүүлэв
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй иргэдийн материалыг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд хүлээн авахаар Улсын дээд шүүхийн цахим хуудсаар мэдээлсэн.
Гэвч, Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолоор нэр бүхий иргэний мэдээлэлд үндэслэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, улмаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай Улсын дээд шүүхэд мэдэгдсэн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.8.7-д заасны дагуу явагдаж байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа түдгэлзэх болсныг мэдэгдэж байна гэж Улсын дээд шүүхийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох
-
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар...


Сэтгэгдэл