
- Сэтгүүлч
- 2020/06/30
- 1009
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдана
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн хуралдаанаар гудамж нэршүүлэх, нийслэлийн өмчит хөрөнгө бүртгэж авах, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан товлон зарлах тухай хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлаас товч дурдвал Говь-Алтай аймгийн Халиун сумын нутгийн зөвлөл, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяраас МУ-ын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, их соён гэгээрүүлэгч, Л.Түдэвийн гудамж нэршүүлэх санал гаргажээ. Иймд Сүхбаатар дүүргийн I дүгээр хороо, Жамьян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар, П.Гэндэнгийн гудамж хүртэлх гудамжийг Л.Түдэвийн нэрэмжит болгон нэршүүлэхээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд шийдвэрлүүлэхээр танилцуулна
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Санал болгох
-
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 21-ний өдөр төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилга...
-
Наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинд хүрэхэд 15 см орч...
Сэтгэгдэл